Иранчууд АНУ-ын тагнуулын нисэгчгүй онгоцыг дууриалган RQ-170 загварыг гаргажээ. Уг онгоцыг амжилттай туршсан тул энэ оны сүүлээр нисгэж эхэлнэ хэмээн Бригадын генерал Амир Али Хажизаде мэдэгдсэн байна. АНУ-ын нисэгчгүй байлдааны онгоцыг 2011 онд Афганистанаар дамжин Ираны агаарын замд нэвтрэхэд нь олзолж авсан юм. Иранчууд сүүлийн жилүүдэд Америкийн хэд хэдэн нисэгчгүй онгоцыг булаан авч, дууриамал хувилбарыг нь гаргасан байна. Тегераны эрх баригчид өөрсдийнх нь хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг тагнаж буй хэмээн Америкийг буруутгаж, онгоцууд нь булаасан гэж тайлбарлав. Тэд цөмийн хөтөлбөрийг цэргийн зорилгоор бус иргэний хэрэгцээнд ашиглах зорилгоор хэрэгжүүлж байгаа гэж тайлбарласан байна.




















































