Өмнөд Солонгосын эргүүл хамгаалалтын цэргүүд хоёр Солонгосын хилийн орчимд гал нээсэн гэж CNN мэдээлэв. Энэ долоо даваа гаригийн өглөө 9:40 минутад хилийн зурваст Хойд Солонгосын 10 орчим цэрэг дөхөж ирсэн гэж албаныхан сануулсан юм. Энэхүү сануулгыг авсаны дараа Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам хариу болгож, Сөүлээс баруун хойд зүгт орших Пажу хотын ойролцоо 20 удаа их буугаар галласан байна. 1950-аад онд дэгдсэн дайн Хоёр Солонгосыг тусгаарлаж, өнөөг хүртэл зөрчилдсөөр байна. Талууд 1953 онд гал зогсоох гэрээ байгуулсан ч албан ёсоор найрамдаагүй юм.




















































