Цэвэрхэн, шинэхэн угаалгын өрөөтэй байх нь амьдралын чухал хэсэг боловч ийм боломж хүн бүрт олддоггүй. Тэгвэл Австралийн Брисбен хотын инженерийн сургуулийн хоёр оюутан “Orange Sky Laundry” хэмээх зөөврийн угаалгын газрыг байгуулж, орон гэргүй хүмүүст туслаж байна. Оюутнууд нэг цагийн дотор 20 кг хувцсыг угааж, хатаах хүчин чадалтай машиныг зохион бүтээжээ. Брисбен хотод угаалгын үйлчилгээ 5-6 долларын ханштай байдаг бол оюутнуудын ачааны машин дээр байгуулсан угаалгын газар 300 орчим орон гэргүй хүнд үнэгүй үйлчлээд байна.
Тэд орон нутгийн бизнесийн байгууллагуудтай хамтран ус, ариутгалын бодисоо үнэгүй авдаг бөгөөд хүмүүсийн хувцсыг нь угааж өгөх зуураа хоолоор дайлдаг ажээ. “Бид BBQ сүлжээ, хоол түгээдэг газруудтай хамтарч ажилладаг. Хүмүүст үнэгүй хоол өгөхөөр алдагдал хүлээх нь мэдээж боловч сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар болоод л байдаг юм” хэмээн 20 настай Лукас Патчетт ярьжээ.