
Данийн эдийн засаг хүндхэн байгаа ч Засгийн газраас агуйн амьтад буюу үлгэрийн баатрууд бодит амьдралд байдаг эсэхийг судалсан хүмүүст 2,5 сая крон буюу 430 мянган долларын урамшуулал олгохоор болжээ. Чөтгөр, шулмын талаар сүүлийн хоёр жил судалгаа явуулж байгаа Копенгагений их сургуулийн антропологийн тэнхимээс энэ урамшууллыг олгохоор санаачилсан ажээ. Данийн Борнхолм аралд агуйн амьтад амьдардаг гэсэн домог яриа иргэдийн дунд бий.
Аялал жуулчлал өндөр хөгжиж буй Борнхолм аралд агуйн амьтад байгаа эсэхийг судлахаар их хэмжээний мөнгийг хувийн байгууллагууд гаргажээ. Хэрэв судалгаа амжилттай болвол жуулчдын сонирхлыг улам татна гэж үзэж байна. Данийн эрх баригчид эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний зардлаа танаж, сувилагч нарыг ажлаас нь халж байгаа хэрнээ ийм дэмий шахуу зүйлд мөнгө зарцуулж байгаад олон нийт дургүйцэв.





















































