
Сагсан бөмбөгийн Үндэсний Супер лигт тоглох дараагийн тоглогч бол Carldell Johnson юм. Үндэсний Супер лигийн шинэ цэрэг тэрээр NBA -гийн Аtlanta Hawks болон New Orleans Hornets багуудад хүчин зүтгэж байсан юм. Carldell Johnson НБА –ын шилдэг тоглогчдын эсрэг тоглож явсан арвин туршлагатай нэгэн. Түүнийг манай орны сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай сагсчид ч гэсэн түүнээс олон зүйлийг суралцах биз ээ. Тэрээр манай улсад энэ сарын 13 –нд ирнэ.