АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Бээжин хотноо болсон АПЕК-ийн чуулганы дараа товч ярилцсан байна. Гэхдээ хоёр орныг хагаралдуулаад буй өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаагүй гэж албаны эх сурвалжууд мэдээлэв. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Обама, Путин нар ирэх долоо хоногт Брисбенд болох Их 20-ын уулзалтад нэгэн зэрэг оролцож, дэлгэрэнгүй яриа өрнүүлэхээр тохиролцжээ.
Хятадын зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад хоёр удирдагч чухал нөлөөтэй оролцлоо. Украины хямралтай холбоотойгоор Хүйтэн дайныг өдүүлж буй хоёр удирдагч биечлэн уулзсан нь содон үйл явдал боллоо гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.huffingtonpost.com