Өмнөд Солонгосын шүүх Севол хөлгийн ослын гол буруутан гэгдээд буй ахмад Ли Жүн Сёкыг 36 жил шоронд хорихоор шийдвэрлэжээ. Хөлөгт зорчиж явсан 476 хүнээс 300 гаруй амиа алдсаны дийлэнх нь дунд сургуулийн сурагчид байсан билээ.Прокурорууд ахмад Лиг ажлын хариуцлага алдаж, олон хүний аминд хүрсэн учир цаазаар авах нь зүйтэй гэж үзэж байсан ч шүүхийн шийдвэр өөр гарчээ. Ослын шалтгаан нь даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж явснаас үүдэлтэй нь тогтоогдсон, дээр нь Лиг хэргийг санаатайгаар үйлдсэн гэх нотолгоо байхгүй учир 36 жил хорихоор болсон гэнэ.
60 гарч яваа ахмад ийнхүү үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэхээр болсон байна. Тэрээр осол гарах үед буруу зааварчилгаа өгч, өөрөө зугтсан юм.
Эх сурвалж: bbc




















































