АНУ-ын Флорида мужийн иргэн Женни Квилес өнгөрсөн аравдугаар сарын 15-нд зам хөндлөн гарч яваанд ачааны машинд мөргүүлжээ. 33 долоо хоногтой жирэмсэн байхдаа осолд орсон бүсгүй сар гаруйн хугацаанд эрчимт эмчилгээнд хамрагдсаны эцэст сэргэж, эрүүл саруул охин төрүүлсэн байна. 36 настай Женни бүсгүй охиндоо Энжелс буюу “сахиусан тэнгэр” гэдэг нэр хайрласан ажээ. Хүүхдэд ямар нэгэн хүндрэл гарахгүй гэдгийг эмч нар батлан хэлж байгаа бөгөөд Женнид үргэлжлүүлэн эмчилгээ хийх юм. Бүсгүйн нөхөр интернэтээр дамжуулан хандивын аян өрнүүлсний ачаар 7,700 доллар цуглуулж, гэр бүлээ аварч чадлаа.




















































