
Тайваны Каошунь хотод болсон Зүүн Азийн элсний волейболын тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг нийлбэр дүнгээр гуравдугаар байранд орсон амжилт үзүүлжээ. Ингэснээр манай элсний волейболчид ирэх онд болох Азийн "ТОП 6" багийн цомын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Энэ сарын 7 - 9 -ны өдрүүдэд болсон тус тэмцэээнд Солонгос, Хонконг, Тайван, Монгол, Макао гэсэн таван орны 16 баг оролцжээ.