
Монголын спортын салбарын дээд шагнал гардуулах ёслол болох “Бөртэ Чоно” наадмын тов гарчээ. МҮОХ –ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус наадмыг ирэх сарын 25 –нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Оны шилдэг дасгалжуулагч, тамирчин, баг хамт олныг Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг юм. “Бөртэ Чоно” –д нэр дэвшигчдийг өнөөдөр Тайландын Пукет хотод эхлэх Азийн элсний спортын IV наадам дууссаны дараа олон нийтэд зарлах юм байна.