
"Уран зураг ба уран баримал” нэртэй уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн ирэх сарын 01 - 09 -ны хооронд тавигдах гэж байна. Тус үзэсгэлэн нь хоёр дахь жилдээ болж байгаа юм. Үзэсгэлэнд оролцох зураачдын бүтээлийг энэ сарын 27, 28, 29 -ний өдрүүдэд 11:00 - 19:00 цагийн хооронд хүлээж авах ажээ. "Уран зураг ба уран баримал" үзэсгэлэн "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.