Гвиней улсад ажиллаж байгаад Эболагийн халдвар авсан Малигийн сувилагч нас баржээ. Үүнээс өмнө Малигийн хоёр настай охин Эболагаар нас барсан бөгөөд түүнтэй харилцсан 100 хүнийг тусгаарлажээ. Энэ хооронд вирус Сьерра Леон улсад тархсаар сүүлийн 3 хоногийн дотор 300 хүн шинээр халдварласан байна.Эбола вирус өнгөрсөн гуравдугаар сард Гвинейд бүртгэгдсэнээс хойш хөрш зэргэлдээ Либери, Сьерра Леонд тархаж, 13240 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Халдвар мөн Мали, Нигери, Сенегал, Испани, АНУ-д бүртгэгдсэн билээ. Эбола вирусын халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Морокко улсад 2015 онд зохион байгуулагдах Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулжээ.




















































