Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах гэрээ дуусгавар болохоос 12 хоногийн өмнө нэгэн чухал хэлэлцээр хийжээ. Оросууд Иранд найман цөмийн реактор барьж өгөхөөр тохиролцсон байна. Гэхдээ Оросууд Иранд цөмийн үйлдвэрлэлийг түлш, эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хөгжүүлэхийг эрмэлзэх аж. Тиймээс реакторуудыг барихад туслах зорилгоор цөмийн түлш нийлүүлэхээр тохиролцжээ.Орос тэргүүтэй дэлхийн томоохон гүрнүүд Иранчуудыг тэсрэг бөмбөг үйлдвэрлэх вий хэмээн эмээж, цөмийн хөтөлбөрийг хязгаарлах арга хэмжээ авдаг юм. Харин Иранчууд үүнийг эрс үгүйсгэж, цөмийн хөтөлбөрийг эрчим хүч, анагаах ухааны чиглэлээр хэрэгжүүлж байгаа гэж мэдэгддэг.
АНУ, Их Британи, Франц, Герман, Орос, Хятад гэсэн зургаан улс Ираны уран баяжуулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах бодлого баримталдаг. Үүний дагуу Оросын Росатом хэмээх улсын өмчит цөмийн эрчим хүчний компани Иран дахь реакторын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх юм.





















































Сэтгэгдэл (1)