Палестины удирдагч Махмуд Аббас Еврей нарт Аль-Аксай сүмд залбирал үйлдэхийг нь зөвшөөрөхгүй бол дэлхийн шашны дайн улам ээдрээтэй болно гэдгийг сануулжээ. Мөн Израйлийн Засгийн газар түүхийн дурсгалт сүмд Лалын шашинтнууд болон Еврей нарын аль алинд нь залбирал үйлдэх боломж олгохгүй бол хүмүүс өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөө тэмцэж, мөргөлдөөн гарна гэв. Энэ сүмийг 1967 онд Израйлийн лалын шашинтнууд хяналтандаа авсан байна. Сүмд еврей нарыг нэвтрүүлдэг ч залбирал үйлдэхийг нь зөвшөөрдөггүй гэнэ. Палестины удирдагч Яссер Арафатын таалал төгссөний 10 жилийн ойд зориулан хэлсэн энэ үгэндээ Махмуд Аббас лал болон христийн шашинтнууд Йерусалемийг Израйлийн нийслэл гэж үздэггүй болохыг онцолжээ. Энэ мэт хагарал нь шашин хоорондын мөргөлдөөнийг даамжруулж байна.

Эртний түүхт Йерусалим хотын Шүтээн уулан дахь Аль-Аксай сүм





















































Сэтгэгдэл (2)