Шинэ Зеландын парламентын ордны шуудангийн өрөөнд Эбола вирусын дээжийг хавсаргасан захидал ирүүлснийг эрх баригчид нотолжээ. Үүнээс болж өрөөг битүүмжлэн, ажилчдыг нь тусгаарласан байна. Вэллингтон хот дахь парламентын ордны ажилчид хаяггүй захидал Эбола вирустай болохыг мэдмэгцээ цагдаа дуудсан ажээ. Бичиг баримтуудтай хамт бортгон дотор жижиг шингэн зүйл хийсэн нь шууд л ажилчдын анхаарлыг татсан гэнэ. Тиймээс илгээмжийг Австралийн Шүүх эмнэлэг рүү илгээж, захидлын хурууны хээ, ДНК-ыг нь судлахаар болсон байна. Мөн захидлын эх сурвалжийг хайж байгаа ажээ.
Гэхдээ Шинэ Зеландад Эболагийн халдвар хараахан бүртгэгдээгүй юм.





















































