Холливудын нэрт жүжигчин Робин Уильямс өнгөрсөн наймдугаар сарын 13-нд 63 насандаа амиа хорлосон билээ. “TMZ”сайтын бичиж буйгаар Робин Уильямсын бүх хөрөнгийг охин Зельда Уильямс авахаар болжээ. Жүжигчний өмгөөлөгч өчигдөр түүний гэрээслэлийг уншиж сонирхуулсан байна. Нийтдээ 30 сая ам.долларын хөрөнгийг Зельда эзэмшихээр болсон бол Нью-Йорк болон Нью Жерсид байрлах хэд хэдэн үйл хөдлөхөө эхнэр Сьюзан Шнайдертээ гэрээсэлж үлдээжээ.Жүжигчин Робин нас барахынхаа өмнөхөн Твиттер хуудсаар дамжуулан охиндоо сүүлчийн үгээ хэлсэн байдаг.




















































