Дэлхийн хамгийн үнэтэй цаг 25 сая доллар хүрдэг гэвэл та итгэх үү? Тэгвэл Патек Филлиппе гэдэг хүний зохион бүтээсэн алтан цаг ийм үнэд хүрсэн байна. Нью-Йоркийн банкер Хенри Грэйвс энэ цагийг 1925 онд худалдан авч, гэртээ хадгалж байжээ. Энэ цагны цэнэг хэзээ ч дуусахгүй бөгөөд гол хэсэгт нь оддын газрын зургийг шигтгэсэн ажээ.






















































