Британийн “Hungry Horse” хэмээх сүлжээ паб үйлчлүүлэгчдэд сургамж болгох үүднээс хамгийн эрүүл бус хоолыг танилцуулжээ. Дээрээ бяслагтай, үхэр, гахайн махан бургер 199 калори агуулж байгаа ажээ. Ийм хэмжээний илчлэгийг эмэгтэй хүн бүтэн өдрийн турш хоол тэжээлээр авах ёстой. Мөн бургер 53 гр өөх тос агуулсан нь стандартад заасан хэмжээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Дэлхий даяар 220 гаруй сүлжээ ресторантай “Hungry Horse” нь хэт таргалалтад нөлөөлдөг гол хүнс бол бургер гэдгийг хүмүүст сануулсаар байна. “Энэ бол үнэхээр цочирдом үзүүлэлт. Бургер идвэл та зүрхний шигдээсээр өвдөх болно” гэж хүнс тэжээл судлаач Фиона Хантер ярьжээ.




















































