Сэтгэцийн өвчтэй хүнд мансууруулах бодис биш загас, ногоо, шинэхэн жимс идүүлэх нь тустай гэж судалгаагаагаар тогтоожээ. Ийм төрлийн хүнс хэрэглэсэн хүмүүс Алзхеймерийн өвчин болон бусад ой санамжийн өвчинд нэрвэгдэхээс урьдчилсан сэргийлж чаддаг байна. Тиймээс залуу үеийнхэнд амьдралын зөв хэвшил олгох арга хэмжээг Англид зохион байгуулахаар төлөвлөжээ. Exeter их сургуулийн судалгаагаар эрүүл хооллолт нь ой санамжийг сайжруулж, урт насалдаг болохыг мөн баталсан байна. Мөн зүрх судасны өвчлөл, чихрийн шинжингээс сэргийлдэг юм.




















































