Энэтхэгийн Чхаттисгарх мужид саваа авахуулах хагалгаа хийлгүүлсэн 13 эмэгтэй амиа алдсаны дараа сөрөг хүчин болох Конгресс намын санаачилгаар бүх нийтийн ажил хаялт зарлахаар болжээ. Үргүй болгох хагалгааг хийлгүүлсэн 60 эмэгтэйд хүндрэл үүсч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 20-ынх нь биеийн байдал муу байгаа гэнэ. Нийслэл Дели хотын эмч нарын баг хохирогч эмэгтэйчүүдэд түргэн тусламж хүргэхээр Чхаттисгарх мужид ирцгээжээ.Энэ хэргийн улмаас ажилдаа хариуцлагагүй хандсан эмч нарыг халж, тэргүүн сайд Раман Сингхт мөрдөн байцаалтыг шуурхай явуулах даалгавар өгсөн байна. Гэвч Конгресс намынхан Эрүүл мэндийн сайд Амар Агваралыг ажлаас нь халахыг нь шаардав.
Мөн хохирогчдын ар гэрийнхэнд 6600 долларын нөхөн олговор өгнө гэдгээ Засгийн газраас амлажээ. Хүн ам ихтэй Энэтхэг улсад ядуу эмэгтэйчүүд ийм эрсдэлтэй хагалгаа хийлгүүлэх нь их байдаг ажээ.




















































