Калифорнийн дэлгүүрийн үүдэнд бяцхан хүүгээрээ гуйлга гуйлгуулж буй жирэмсэн эмэгтэй олны анхаарлыг татаж байна. Дэлгүүрийн худалдагч Мелисса Смид бүсгүйг хоёр долоо хоногийн турш ажиглажээ. Ингээд тэрээр гуйлгачин бүсгүй 30 мянган долларын үнэтэй тансаг Бенз хөлөглөдөг болохыг гэрэл зургаар баталгажуулсан байна. Бензийг нэг сар хөлслөхөд 2500 долларын ханштай байдаг гэнэ. Жирэмсэн бүсгүйг өрөвдсөн худалдан авагчид түүнд мөнгө өгдөг байсан ч энэ бүхэн хуурамч байв.


























































