Оросын агаарын цэргийн хүчин Хойд мөсөн туйлаас Карибын тэнгис, Мексикийн булан хүртэл онгоцоор эргүүл хийхээр болжээ. Тус улс Хүйтэн дайн дууссанаас хойш анх удаа ийм хол зайд үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу алсын зайд онгоц нисгэх хүчин чадлаа сайжруулах төлөвлөгөө гэж тайлбарлажээ.Оросууд Хүйтэн дайны үед Натогийн ашиглаж байсан Батлан хамгаалахынг системүүдийг ахин туршиж эхлэх гэж байна хэмээн Украин, Барууны шинжээчид үзэж байна. Энэ нь Украины хямралтай холбоотой гэнэ.
Энэ оны эхээр Шойгу сайд Куба, Венесуэл, Никарагуа зэрэг гадаад орнууд дахь цэргийн баазынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Лондонд төвтэй Европын судалгааны байгууллагын мэдээлж буйгаар сүүлийн найман сарын дотор Орос-Барууны цэргүүд бараг 40 удаа мөргөлдсөн гэнэ. Үүнд онгоцууд агаарын зам, тэнгисийн усанд мөргөлдсөнийг хүртэл оролцуулан тооцсон байна.





















































Сэтгэгдэл (3)