
Тайландын Пукет хотод болж буй Азийн элсний спортын 4 дүгээр наадам өчигдөр Самбо бөхийн төрлөөр эхэллээ. Энэ удаагийн наадамд 45 орны 6000 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Харин манай улс спортын найман төрөлд 60 орчим тамирчнаа оролцуулж байна. Тэгвэл эхний өдөр самбо бөхийн төрөлд манай улсын тамирчид дөрвөн алтан медаль хүртлээ.
Д.Дуулим