Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан Нийслэлийн аялал жуулчлалын газар, Blue moon арт галерейтай хамтран “Дэлхийн хотуудын төрх” уран зургийн үзэсгэлэнг дэлгэн тавьлаа.

Тус“Blue Moon” арт галерей нь шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайхны таашаалыг хөгжүүлэх, Монголын уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилготой анх нээгдэж байсан аж. Энэ утгаараа дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн болон сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд зарлаж ирсэн уламжлалтай юм. Тэгвэл энэ удаад өөр өөрсдийн онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн 20 гаруй уран бүтээлчийн 60 орчим бүтээлээр Дэлхийн хотуудын төрх үзэсгэлэнг гаргаад байна.





Д.Ундрах /24tsag.mn/