Энэтхэгийн йог, аюурведын уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх үүднээс яам байгуулсан тухай “Ройтерс” мэдээлэв. Тус улсын Засгийн газраас ойролцоогоор 174 сая ам.долларыг яамны хэрэгцээнд зарцуулах гэнэ. Шинэ байгууллагыг удирдах болсон Шрипада Наика “Уламжлалт анагаах ухаан нь одоогоор тэгтлээ алдаршаагүй байгаа ч бид олонд хүргэхийн төлөө ажиллах болно” гэсэн байна. Урьд нь Энэтхэгийн Засгийн газраас уламжлалт анагаах ухаанд ашиглах техник, төхөөрөмжийг дэлхийд нийлүүлэхээ мэдэгдэж байв. Сонирхуулахад, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди уламжлалт анагаах ухааныг дэмжигч нэгэн юм. 



















































