Оросын Хойд Мөсөн туйлыг эрдэмтэд Сибирийн нууцлаг ангал дотор орж, гэрэл зургийг нь дарсан байна.
Эрдэмтэд Баруун Сибирийн "Ямал" хойг дээр үүсэн бий болсон аварга нүхний судалгааг хийж эхэлсэн байна. Харин тэд саяхан анхны судалгааныхаа аялалаас ирсэн бөгөөд судалгааны үр дүнг танилцуулжээ.
Өмнө нь энэ тогоог солир унаснаас болж, эсвэл хүний хийсэн үйлдлээс болж үүссэн хэмээн таамаглаж байсан боловч судлаачдын тогтоосноор энэ нь үл мэдэгдэх байгалийн үзэгдлээс болсон гэнэ.
Юуны түрүүнд эрдэмтэд цацраг идэвхит бодис болон бусад хорт бодисны судалгааг хийсэн байна. Судалгаагаар тогооны орчин тойронд ямар нэгэн хорт бодис илрээгүй гэнэ. Тогооны дотор диаметр нь 40 метр, эрмэг нь 60 метр юм байна. Үүнээс гадна тогооны эргэн тойронд 120 метр орчмын зайгаар хөрс цацагдсан байсан гэнэ. Тогооны гүний хэмжээг одоогийн байдлаар тодорхойлж амжаагүй байгаа аж.