Сьерра Леон улсын Эболагийн эмч нарт Засгийн газраас амласан цалингаа олгоогүй тул ажил хаялт зарлажээ. Тус улсын зүүн хэсэгт Эболагийн вирустай өвчтөнүүдийг эмчилж байсан 400 гаруй эмнэлгийн ажилтан ажил хаялтад оролцож байна.
Сьерра Леоны Засгийн газар сувилагч, цэвэрлэгч, эмч, жолооч нарт долоо хоног тус бүр 100 долларын нэмэлт цалин олгоно гэж амласан ч энэ мөнгийг одоо хүртэл олгоогүй ажээ. Дээрх ажил хаялт үргэлжилсэн хэвээр байвал халдвар авагсдын тоо өсөх магадлалтай гэж хүний эрхийн байгууллагууд сануулав.
Африкийн энэ улсад өвчлөлийн тоо буурч, эмнэлгийн орнууд хоосорсон ч халдвар бүрэн дарагдаагүй юм. ДЭМБ өөрсдийн эрүүл мэндийг үл хайхран өвчтнүүдэд туслаж буй эмч нарын нийгмийн асуудалд анхаарах цаг болжээ.