
НБА –гийн “Нью Орлеанс Хорнетс” багт тоглож байсан Карлделл Жонсон өчигдөр манай улсад хүрэлцэн иржээ. Тэрээр 2011 оны арванхоёрдугаар сарын 9 -нөөс 2012 оны хоёрдугаар сарын 7 -нд сагсан бөмбөгч бүрийн мөрөөдөл болсон НБА -д мөрөө гаргаж, төрөлх хотынхоо "Нью Орлеанс Хорнетс" багт хүчин зүтгэжээ.
Жонсон дамжуулах, бөмбөг таслах, өндөр ур чадвартай ч нуруу намтай тул НБА -гийн кареераа удаан үргэлжлүүлж чадаагүй юм. Ямартаа ч Карлделл Жонсон уран гоё тоглолтоороо Монголын сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд том бэлэг барих нь тодорхой.
Сэтгэгдэл (1)