АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цагаачлалын тогтолцоонд өөрчлөлт хийхээ амласан талаар хэвлэлүүд мэдээлэв. Энэ өөрчлөлт нь АНУ-д албан ёсны бичиг баримтгүй амьдарч байгаа таван сая хүнд шууд нөлөөтэй. Обама хууль бус цагаачдыг хамгаалж, албадан гаргах хугацааг хойшлуулахаар төлөвлөж байна. Мөн хүүхэдтэй цагаачдын АНУ-ын хууль ёсны иргэн байх хугацааг сунгах гэнэ.Ингэснээр залуу эцэг, эхчүүд цагаач хүүхдүүдийг хамгаалж, визийн сааднаас болж тусдаа амьдарснаас гэр бүл салах явдлыг бууруулах юм. Гэхдээ энэ боломжийг АНУ-д хэр удаан амьдарснаас шалтгаалан олгох ажээ.
Албаныхны тооцоолж буйгаар АНУ-д 10-аас дээш жил амьдарч буй 2,5 сая иргэн байдаг гэнэ. Хэрэв дээрх хөнгөлөлтийг эдлэх хугацааг 5 жил хүртэлх гэж заавал 3,3 сая иргэн АНУ-аас хөөгдөхгүй болох юм.
Ерөнхийлөгчийн энэ төлөвлөгөөг олон нийт дэмжиж байгаа ч Сенатын гишүүд хүчтэй эсэргүүцэв. Ардчилсан намын сенатч Харри Рейд “Энэ улсын хөрөнгө санхүүг огт хэрэггүй салбарт зарцуулж байна” гэж шүүмжилжээ.





















































