
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, Эрчим клубын тоглогчид болох М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ нар энэ сарын 16 -нд Тайландыг зорих гэж байна. Тоглогчдыг Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөнгийн менежер Тайландын багуудад шалгуулахаар урьжээ. Манай хоёр тамирчинд Тайландын хоёр ч клуб санал тавиад байгаа бөгөөд жил бүрийн 11 дүгээр сараас нэгдүгээр сар хүртэл Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн клубүүд шинэ тоглогчдийг гаднаас шалгаруулж авдаг юм байна.