Газрын тосны үнэ баррель тутамдаа 80 доллараар буурсан нь сүүлийн дөрвөн жилд байгаагүй үзүүлэлт гэж шинжээчид мэдэгдэж байна. АНУ-ын зах зээл дээрх түүхий нефть өнгөрсөн зунаас хойш огцом буурчээ. Тодруулбал, зургадугаар сараас хойш 30 хувь буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн газрын тосны 40 хувийг нийлүүлдэг ОПЕК-ийн гишүүн орнууд энэ сарын сүүлээр томоохон хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Энэ салбарт экспортоор тэргүүлэгч Саудын Араб улс газрын тос үнийг нэмж, төсвийн хөрөнгийг өсгөх бодлого баримталж байгаа гэнэ. Гэхдээ экспортоо бууруулах төлөвлөгөөгүй ажээ.




















































