Ирак, Сирид хүчээ авч буй “Исламын улс” бүлэглэлд Их Британийн иргэд элсэн дайтаж байгаа нь тодорхой болсон билээ. Эдгээр хэт даврагчид Их Британид эргэн ирж, халдлага, гэмт хэрэг үйлдэх вий хэмээн ерөнхий сайд Дэвид Камерон эмээж байна. Тиймээс тэдгээр жихад дайчдыг Британийн хил давуулахгүйн тулд тусгай баг томилож, мөрдөн байцаалт явуулахыг үүрэгдэв.
Гэхдээ хөдөлмөрчид радикал үзлийг эсэргүүцэж байгаа энэ үед дээрх хоригийг хуулиар батлах нь эргэлзээтэй гэж шинжээчид үзэж байна. Харин Дэвид Камерон хэт даврагчдыг Британид буцааж ирүүлэхгүй гэдэг байр сууриа тууштай хамгаалах ажээ. Иймд террорист байгууллагуудтай холбоотой сэжигтэн илэрвэл бичиг баримтыг нь хураан авч, шалгах эрхийг цагдаа, хил хамгаалагчдад олгожээ. Мөн сэжигтнүүдийг зогсоож шалгаагүй тохиолдолд агаарын тээврийн компаниудыг торгох юм.