Өнгөрсөн долдугаар сарын 17-нд Украины нутаг дэвсгэрт осолдсон Малайзын иргэний агаарын тээврийн МН17 онгоцтой холбоотой радарын шинэ мэдээллийг Оросын агаарын аюулгүй байдлын зөвлөхүүд гаргажээ. Украины хилийн ойролцоох Оросын Ростов дахь радарын станц МН17 онгоц сүйрэхээс 20 минутын өмнөх зургийг танилцуулсан байна.Зурагнаас үзэхэд Малайзын онгоцны ойролцоо хоёр байлдааны онгоц харагдаж байна гэж Оросын агаарын аюулгүй байдлын зөвлөх компанийн захирал Сергей Мелниченко ярьжээ. Энэ нь онгоцыг Украины салан тусгаарлагчид сөнөөсөн гэх Барууныхны таамаглалыг няцааж байгаа гэв. Мөн дээрх байлдааны онгоц нь Украин, Натогийнх мөн гэж үзэж байна.
200 гаруй хүний аминд хүрсэн дээрх ослын буруутан өнөөг хүртэл олдоогүй юм. Украины арми, Оросын эрх баригчид бие биенийгээ буруутгасан хэвээр байна.























































