Италийн уран бүтээлч Свин Сачсалбер нь гаж үйлдэл хийдэг гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. 27 настай Свин энэ долоо хоногт Парис хотын орчин үеийн галерейд бухал өвс авчран, дотроос нь зүү хайсан байна. Тэр зүүг хоёр өдрийн турш уйгагүй хайсны эцэст олсон гэнэ. Свин өмнө нь хортой мөөг идэж, том модны мөчрүүдийг гараараа тайрч, хоосон өрөөнд үхэртэй хамт 24 цагийг өнгөрүүлсэн юм.



