Үнэхээр гайхалтай, жинхэнэ урлагийн бүтээлийг илтгэх сонирхолтой фотог бид хүргэх гэж байна. Эдгээрийг та уран зураг, эсвэл гар урлал, модон, төмрөн баримал, хөшөө мэтээр андуурав аа. Эд бол эзэгтэй нарын уран гараар бүтсэн бялуунууд. Идэхэд ч хайрын гэмээр эдгээр бялуунуудыг урлагийн өндөр мэдрэмжтэй, онцгой авьяастай бүсгүйчүүд хийсэн гэвэл та итгэх үү?. Бүсгүй хүнээс өндөр мэдрэмж шаардсан эдгээр бүтээгдэхүүнийг уншигч таньд сонирхуулж байна. Та ч бас туршиж үзэж болно шүү дээ.





































