
Манчестер Юнайтед клубын довтлогч Уэйн Руни Английн шигшээ багийн төлөөх 100 дахь тоглолтоо Словены эсрэг хийлээ. Тэрээр багийн ахлагчийн хувиар талбайд гарч Английн шигшээг ялалтанд хүргэсэн төдийгүй өөрөө ч гоолдсон байна. Ингэснээр тэрээр Английн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт 44 гоолтой бичигдэж эхэллээ. Рүүни алдарт тоглогч Жимми Гривесийн хамтаар гуравдугаар байранд бичигдэж байна.