
Мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башёг долоо дахь өдрийн дараах байдлаар Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа тэргүүлж байна. Тэрээр башё эхэлсэн өдрөөс хойш ганц ч унаагүй цорын ганц бөх юм. Харин түүний араас зургаан даваа, нэг унаатай Ёкозүна Хакүхо, Озэки Кисэносато нарын зургаан бөх удаалж байна. Тэмцээн эхэлсэн өдрөөс хойш үзэгчдийн анхаарлын төвд байгаа Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров комүсүби Икиойгоор дөрөв дэх даваагаа авлаа. Өнөөдөр найм дахь өдрийн барилдаан үргэлжилнэ.