
Японын мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө. Тус тэмцээнийг одоогийн байдлаар нэг ч унаагүй тэргүүлж явсан Ёкозуна Какүрюү М.Ананд өнөөдөр найм дахь даваагаа авч дээд зиндааны бөхчүүдээс хамгийн түрүүнд тавин хувиа хийлээ. Харин манай бөхүүдээс Ёкозуна Хакухо, Харумофүжи нар учраа бөхөө давжээ. Тэгвэл энэ сарын барилдаанд шинэхэн Сэкивакэ цолтой барилдаж буй Ичиножёо А.Ичинноров нь Точёзанд өвдөг шороодсон байна. Ингэснээр тэрээр дөрвөн даваа, дөрвөн унаатай боллоо.