
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” -т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны 11.40 буюу морин цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.