Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монгол бүсгүй Т.Батцэцэг яг одоогийн байдлаар тив дэлхийн сайхан бүсгүйчүүдийг ретингээрээ манлайлж явна. Тэрээр “Дэлхийн мисс 2014” наадмын албан ёсны сайт болох www.ranker.com -ын санал асуулгын хоёрдугаар байранд бичигдэж байгаа юм. Ер нь энэ жил манай улс дэлхийн мисс тэмцээнд нэлээд ач холбогдол өгч байгаа. Тиймдээ ч манай оролцогч одоогийн байдлаар тун амжилттай оролцож явна. Түүгээр ч барахгүй Б.Батцэцэгийг Буриадууд болон Өвөрмонголчууд маш их дэмжиж байгаа гэнэ.
Т.Батцэцэгийн тухай товч танилцуулбал, тэрээр 23 настай, биеийн өндөр 178 см, биеийн жин 54 кг ба 88-63-90 гэсэн биеийн харьцаатай үзэсгэлэн төгс бүсгүй билээ. Ингээд дэлхийн гоо сайхны олимпод эх орноо төлөөлөн оролцож буй Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2014” наадмын үндэсний ялагч Т.Батцэцэгийн видео танилцуулгыг хүргэж байна.

Сэтгэгдэл (1)