
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 85 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болох аж. Уралдаанд яруу найрагчид, оюутан залуус гээд яруу найраг сонирхдог хэн ч гэсэн оролцох боломжтой юм байна. Ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төв ажиллаж байгаа аж.
Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод сүүлийн таван жилд хэвлүүлсэн яруу найргийн нэг шилдэг ном, Очирваань бурхан, Отгонтэнгэр уул, Хутагт гэгээдийн тухай бичсэн нэг шилдэг шүлэг ирүүлэх, оюутан залуус өөрийн бичсэн гурван шилдэг шүлгээ ирүүлэх зэрэг шаардлагыг тавьжээ.