
“Евро 2016” тэмцээний хэсгийн урдчилсан шатны тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө. Голланд болон Латвийн тоглолтын үеэр Манчестер Юнайтедын хагас хамгаалагч Дели Блинд хүнд бэртэл авсан байна. Тэрээр зүүн хөлний шөрмөсөө гэмтээжээ. Ингэснээр Дели Блинд зургаан долоо хоног талбайд гарахааргүй болсон талаар эх сурвалжууд мэдээллэж байна.