
Өнөөдөр Олон улсын оюутнуудын өдөр тохиож байгаа ажээ. Тус өдрийг 1946 онд Чехийн нийслэл Прагад болсон Дэлхийн оюутнуудын конгресс Чехийн эх оронч оюутнуудын дурсгалыг хүндэтгэн Олон улсын оюутнуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан байна. 1939 оны арваннэгдүгээр сарын 17 -нд Фашистууд Чехсоловакын оюутны байруудыг бүслэн нэг дор 1200 оюутныг баривчлан Заксенхаузен бөөнөөр хорих лагерт хорьжээ. Баривчлагдсан оюутнуудын дотроос есөн хүнийг ямар ч мөрдөн байцаалт, шүүхгүйгээр Прага хотын шоронд буудан алсан байдаг. Энэ өдөр Гитлерийн гаргасан тусгай тушаалаар Чехословакийн бүх их, дээд сургуулиудыг хааж байжээ.