
Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё ес дэх өдрөө үргэлжлэх гэж байна. Кюүшюү башёд өчигдрийн байдлаар нэг ч унаагүй ганц бөх байгаа нь ёкозүна Какүрюү М.Ананд юм. Тэрээр башёг найман даваатай тэргүүлж байгаа бол түүний араас долоон даваа, нэг унаатай ёкозүна Хакүхо, озэки Кисэносато, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар бичигдэж явна. Тэгвэл өнөөдрийн барилдаанууд дундаас шинэ сэкивакэ Ичиножёо А.Ичинноров болон ёкозүна Хакухо нар барилдаан олны анхаарлыг ихэд татаж байна.