
Италийн алдарт Сан Сиро цэнгэлдэхэд явагдсан "Итали-Хорват" -ын тоглолт 1-1 ээр өндөрлөжээ. Тус тоглолтын уур амьсгал эхнээсээ л ширүүн өрнөж байсан юм. Харин тоглолтын хоёрдугаар хагаст фанатуудын тавьсан галын балгаар тоглолт 10 минут завсарласан байна. “Евро 2016” тэмцээний урьдчилсан шатны Н хэсгийн тэргүүн багууд ийнхүү тэнцээ авсанаар хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэд одоогийн байдлаар тус бүр 10 оноотой явж байна.