
Мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө. Өнөөдөр ёкузона Хакухо М.Даваажаргал болон сэкевакэ Ичиножёо А.Ичинноров нар хоорондоо барилдаж аваргын ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Хакухо долоон даваа хоёр унаатай болж Кёкүтэнхо Н.Цэвэгнямийн хамтаар тэмцээнийг тэргүүлэгчдийн хоёрдугаарт бичигдсэн хэвээр үлдлээ. Ичиножёо дөрвөн даваа таван унаатай болсон юм. Тэмцээнийг ганц унаагүй тэргүүлж байсан ёкузона Какүрюү М.Ананд өнөөдөр ес дэх даваагаа авчээ.