
Манай жүдочид Хятадын Чиндаогийн гранпри тэмцээнд оролцох гэж байна. Өнгөрсөн өдрүүдэд улсын шигшээ багийн тамирчид ОХУ –ын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийж дуусгаад ийнхүү Хятадыг зорьлоо. Маргааш эхлэх тус гранпри тэмцээнд 42 орны жүдочид оролцох бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 20 жүдоч өрсөлдөнө. Чиндаогийн дараа Солонгосын гранпри, Японын “Их дуулга” зэрэг хоёр ч том тэмцээнд манай тамирчдыг хүлээж байна.