
Үндэсний Супер лигийн 2014 – 2015 оны улиралын нээлтийн тоглолт маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд одоогийн байдлаар 10 баг оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байгаа ажээ. Сагсан бөмбөгийн холбооноос мэдээлж буйгаар багууд энэ сарын 24 –ны дотор лигт оролцох мэдүүлгээ өгөх болон оролцохгүй болсон тухайгаа мэдэгдэх боломжтой аж. Энэ жилийн лигийн тоглолт товлосон хугацаанаасаа хожимдож эхлэх болсон шалтгаан нь гадаадаас хүрэлцэн ирж буй легионар тоглогчдын нислэгийн хуваарьтай холбоотой юм.