Какүрюү М.Ананд арав дахь даваагаа авлаа
Японы мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн арав дахь өдрийн барилдаан болж
өнгөрлөө. Өнөөдөр тус башёг нэг ч унаагүй ганцаараа тэргүүлж явсан ёкузона
Какүрюү М.Ананд өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэж гаргах мэхээр давж арав дахь
даваагаа авлаа. Тэгвэл дээд зиндааны дээд хэсэгт барилдаж буй ёкузона
Харумофүжи, Хакухо болон сэкивакэ Ичиножёо нар учраа бөхчүүдээ өвдөг
шороодуулжээ. Харин манай ахмад сумочдын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням магаширагийн
зургаагаас босч барилдаж буй Жоёкирюүд унажээ. Ингэснээр Кёкүтэнхо
Н.Цэвэгням найман даваа хоёр унаатай
болж тэмцээнийг тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд шилжлээ.