
Үндэсний Супер лигийн 2014 – 2015 оны
улиралын нээлтийн тоглолт өнөөдөр 18 цагаас Спортын төв ордонд болох гэж байна Энэ удаагийн тэмцээнд
одоогийн байдлаар 10 баг оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байгаа
ажээ. Сагсан бөмбөгийн холбооноос мэдээлж буйгаар багууд энэ сарын 24
–ны дотор лигт оролцох мэдүүлгээ өгөх болон оролцохгүй болсон тухайгаа
мэдэгдэх боломжтой аж. Энэ жилийн лигийн тоглолт товлосон хугацаанаасаа
хожимдож эхлэх болсон шалтгаан нь гадаадаас хүрэлцэн ирж буй легионар
тоглогчдын нислэгийн хуваарьтай холбоотой юм.